Уриа бичих

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТАНИЛЦУУЛГА

Танилцуулга
Баянгол дүүргийн 87 дугаар  цэцэрлэг нь Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 195-р тогтоолоор анх 1982 оны 2 дугаар сард Октябрийн районы 4 дүгээр хороололын 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 280 хүүхдийн хүчин чадалтай, 12 бүлэг 36  ажиллагсадтай цэцэрлэг яслийн комбинат нэртэйгээр байгуулагдсан.1982-1983 онд Т.Чанцал, 1983-1997 онд Х.Чулуунжав, 1998-2007 онд Б.Ганцэцэг, 2007-2008 онд Н.Нансалмаа,   2009- 2015 онд Б.Нэргүй, 2015-оноос одоог хүртэл  Х.Пүрэвсүрэн тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна.
 
Манай цэцэрлэг нь ердийн 12 бүлэг , тусгай хэрэгцээт 1 бүлэгтэй , нийт 44 ажиллагсадтайгаар энэ  хичээлийн жилд  2-5 настай 590 хүүхдэд СӨБ олгож , хүүхэд бүрийг тэгш хөгжүүлэн ажиллаж байна . Багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Магистр-4, магистрант-1, бакалавр-12, дипломын  дээд  боловсролтой  2  багш ажиллаж байна. Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах, бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж хамтран   ажиллаж байна .