Эвсэг харилцаа Итгэл сэтгэл Амжилт

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТАНИЛЦУУЛГА

 Эдүүгээгээс өнөөдрийг хүртэл  93-р цэцэрлэгээр  2500-аад хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгожээ. Ийнхүү цэцэрлэгийн байгууллагын түүхэнд нэр алдар нь түгсэн олон олон бүтээлч үйлстэнүүд, цэцэрлэгийг шинэчлэн хөгжүүлэх үйл хэрэгт оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байсан үе, үеийн удирдлагууд, хүүхдэд зүрх сэтгэлээ бүрэн зориулж,  бүтээлч сэтгэлгээ, уйгагүй хөдөлмөрөөрөө алдар гавьяаны ноён оргил өөд тэмүүлэн байгаа эрдэмийн элч, энэрэл хайрын дээд болсон багш ажилчид, ээж, аавынхаа өврөөс дөнгөж гаран цэцэрлэгийн босгыг алхах булбарайхан бяцхан үрсийнхээ авьяас билгийг хөгжүүлсээр 30 жилийн түүхийг бичилцэж байна. Түүхэн 30 жилийн хугацаанд манай хамт олон амжилт бүтээл арвинтай байсаар ирсэн юм.
1983 онд ашиглалтанд орсон. Одоо 31 дэх жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг амжилттай явуулж байна. 13 бүлэг, 43 багш ажиллагсадтай.