Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн таатай орчинд, Монгол хүүхдийн онцлогт баримжаалан зөв хүмүүжилтэй зөв хүн болгон төлөвшүүлэхэд оршино.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТАНИЛЦУУЛГА


Баянгол дүүргийн 197-р цэцэрлэгийн танилцуулга

Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн “Сургуулийн Өмнөх Боловсрол” төслийн хүрээнд баригдсан Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах,4 бүлэг бүхий 100 хүүхдийн хүчин чадалтай 197-р цэцэрлэг нь 2014 оны 12-р сарын 22-ны өдрөөс,хамран сургах тойргийн 106 хүүхдийг хүлээн авч ажиллаж  эхэлсэн.
Тус цэцэрлэг 21 багш ажиллагсадтайгаас эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш, тогооч, нярав, нягтлан, манаач, үйлчлэгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Цэцэрлэгийн давуу тал:

  • Хүүхэд хөгжих сургалт, сэтгэл зүйн болон эрүүл ахуйн таатай орчин бүрдсэн.
  • Хүүхдийн авъяасыг нээн илрүүлэх зорилгоор бүжиг, жүжиг, урлалын сургалт зохион байгуулж байна.