Хүүхдийн танин мэдэх хүсэл сонирхолд тулгуурлан, чөлөөт байдалд тоглоомоор дамжуулан өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмжиж хүүхэд нэг бүрийг хөгжүүлж ажиллана.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТАНИЛЦУУЛГА

Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1985 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар тогтоолоор 98 дугаар цэцэрлэг нь анх Октябрийн районы одоогийн Баянгол  дүүргийн  6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 280 хүүхдийн цэцэрлэг яслийн комбинат хэмээн нэрлэгдэн анх ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
 Анх 12 бүлэгт 280 хүлээн авч нийт бүлгийн 12 багш, нийт 42 ажиллагсадтайгаар 1985 оны 9 сарын 1-нд нээгдэж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Одоо тус цэцэрлэгт 12 бүлэгт 527 хүүхдийг хүлээн авч 12 багш нийт 42 ажиллагсадтайгаар 2-6 хүртэлх насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлж сургалтын таатай орчинг  бүрдүүлэн ажиллаж байна.
1992-1994 оны хичээлийн жилд 2 бүлгийг 44-р байрны 3 орцонд ...тоотод 2 бүлэг нэмж нээн ажиллуулж байсан.
Ажиллах хугацаанд эрхлэгчээр  н.Тунгалаг 1985-1987 онд, С.Сумъяа 1987-1989 онд, Ш.Сумъяа 1989-1997 онд , 1997-2007 онуудад Г.Цэцэгмаа, 2007-2014 онуудад Ц.Болормаа нар удирдан зохион байгуулж  амжилттай ажиллаж байлаа.
2014-2015 оны хичээлийн жилээс тус цэцэрлэгийн эрхлэгчээр Л.Хажидмаа ажиллаж байна.  Тус хамт олон хүүхдийн хөгжүүлж хүмүүжүүлэх, сургуульд бэлтгэх ажлыг амжилттай зохион байгуулж, цэцэрлэгийн бүлэг, өрөө тасалгааг тохижуулахын тулд жил бүр тодорхой зорилтыг дэвшүүлэн ажиллаж бүлэг бүр хүүхэд сурч хөгжих таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.   
1990 онд сантехник дулааны хэсэгчилсэн засвар хийсэн, 2000 онд 3,8 сая төгрөгийн дотор сантехникийн босоо хэвтээ шугамыг сольж магистрал шугамыг шинэчилсэн, 2003 онд 10 сая төгрөгийн дулааны дотор шугам сольсон, 2008 онд 28 сая төгрөгөөр 2 талын блокын дээврийн их засвар хийгдсэн орсон, 2014 оны НХОГ-ын санхүүжилтээр 98 сая төгрөгийн цэвэр усны шугамын шинэчлэл хийгдсэн. Мөн жил бүр төсвийн болон өөрсдийн зардлаар урсгал засваруудыг тогтмол хийж ирсэн.
  Сургалт хүмүүжлийн ажлыг чанартай явуулсаны үр дүнд хүүхдийн мэдлэгийн түвшин сүүлийн таван жилийн дунджаар 85-90%-тай байна.
Бүтэц зохион байгуулалт:

  • Бага бүлэг:  3       13-24 сар
  • Дунд бүлэг: 3        25-36 сар
  • Ахлах бүлэг:  3     37-48 сар
  • Бэлтгэл бүлэг: 3  49-60 сартай  хүүхдүүдийг хүлээн авах хүчин чадалтай өдрийн 10 цагийн ажиллагаатай.