ХҮҮХЭД БҮРИЙГ ӨӨРТЭЙ ИТГЭЛТЭЙ, ӨӨРИЙН ОНЦЛОГ ЧАДВАР БҮТЭЭЛЧ ҮЙЛЭЭРЭЭ ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ, ХАМТДАА ТОГЛОХ, НААДАХ, ХАРИЛЦАХ, СУРАЛЦАХ ЧАДВАРЫГ ТӨЛӨВШҮҮЛНЭ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТАНИЛЦУУЛГА

 
        БГД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг тус цэцэрлэг нь 280 хүүхдийн хүчин чадалтайгаар 1985 онд ашиглалтанд орж  33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
       Тухайн үеийн хэрэгцээ шаардлагаар 1993 онд БГД-ийн Засаг даргын А/102 тоот захирамжаар  амьдрал ядуу, бага орлоготой өрхийн хүүхдийг авч хүмүүжүүлэх зорилгоор 24 цагийн ажиллагаатай “Халамжийн” цэцэрлэг болсон.
2013 оноос БГД-ийн 7-р хорооны иргэдийн хүсэлтээр өдрийн нэг бүлэг нээсэн. Улмаар жил бүр өдрийн бүлгийн тоог нэмэгдүүлсээр 2017-2018 оны хичээлийн жилд 24 цагийн 1 бүлэг, өдрийн 10 бүлэгтэйгээр 2-5 насны хүүхдэд СӨБ-ыг эзэмшүүлэн ажилласан. 
         Манай цэцэрлэг нь 2018-2019 оны хичээлийн өдрийн 12 бүлэгтэйгээр нийт 500 гаруй хүүхдэд СӨБ олгохоор бэлтгэн ажиллан хангаад ажиллаж байна.
         Тус цэцэрлэгт эрхлэгч 1, аргазүйч 1, багш 14, туслах багш 12, тогооч 3, нябо 1, эмч 1, нярав 1, манаач 3, бусад үйлчилгээний ажилтан 6, нийт 43 багш ажилтан ажиллаж байна. Багш нарын 80% нь мэргэжлийн зэрэгтэй, 100% дээд боловсролтой.
Манай цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог.
  • Бүлэг бүр "Монгол ёс заншил, тоглоом"-ын төвтэй.
  • Хүүхдийн хурд авхаалж самбааг хөгжүүлэх "Спорт өрөлт"-ийн төвтэй.
  • Бүлгүүдэд амьд эко орчин бүрдүүлсэн.
  • "STEAM" тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. 
Манай цэцэрлэгийн түүхэн амжилт
  • 2008 онд  “Хүүхдэд ээлтэй байгууллага”
  • 2009 онд “Улсын эрүүл мэндийг дэмжигч”
  • 2010 онд “Дүүргийн тэргүүний цэцэрлэг”
  • 2016 онд "Авъяасыг дэмжигч цэцэрлэг"-ээр тус тус шалгарсан.