Хайрын ордондоо хамтдаа хөгжицгөөе

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТАНИЛЦУУЛГА

Бидний тухай
 Эрхлэгч АБТА Б.Алтаннавчаар удирдуулан   8 бүлэгт  380 хүүхдийг хөгжүүлж, хүмүүжүүлэхээр   60 багш ажиллагсад  ажиллаж байна. 8 бүлэгтэй, 24 цагийн ажиллагаагаар  ажиллаж байгаа бөгөөд үндсэн 18 багш, 24 туслах багш, бусад удирдах болон үйлчилгээний ажилчид, эцэг эх, асран хамгаалагч  олон нийттэй хамтран бага насны хүүхдийг нийгэмд амьдрах төлөвшихөд анхан шатны мэдлэг чадвар дадлыг олгож, хүүхдийн  авьяасыг нь хөгжүүлэх ,ёс заншлаа мэдэх, замын хөдөлгөөний анхан шатны суурийг нь зөв тавих нөр их үйлсэд хүчин зүтгнэж байна. 30 жилийн хугацаанд манай  цэцэрлэгийн хамт олон үе үеийн багш нар  хүүхдийг бие хүн болгон хүмүүжүүлэхэд  идэвх зүтгэл хүч хөдөлмөрөө дайчлан ажилласны үр дүнд 2400 гаруй хүүхдийг сургуульд амжилттай  бэлтгэн,  улс, нийслэлийн  тэргүүний цэцэрлэг болсон.