“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх, сургалтын агуулгыг хүүхэд нэг бүрийн онцлогт нийцүүлэн бүтээлчээр хэрэгжүүлэх.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТАНИЛЦУУЛГА

   Манай цэцэрлэг нь анх 1981 онд ЭМЯ-ны харъяа “Архаг хүүхдийн сувилал” нэртэйгээр байгуулагдан ажиллаж байсан бөгөөд 1991 оны 07 дугаар сараас эхлэн ЭМЯ-ны харъяа “Сувилалын цэцэрлэг” болон ажиллаж байсан.

   1991 оны 09 дүгээр сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар 161-р цэцэрлэг болж 11 бүлэгт 260 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болсон юм.

   2003 оноос эхлэн 10 бүлэгт одоог хүртэл 260 хүүхэд хүмүүжүүлэх хүчин чадалтай , 12 багш, 1эмч, 23 ажилчидтай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж 2011 оноос эхлэн 12 бүлэгт болж өргөжин 481 хүүхэд хүлээн авч сургалт хүмүүжлийн ажлаа амжилттай явуулж байна.

   Манай цэцэрлэгийн багш нарын 78.5% нь дээд боловсролтой, Магистр 3, багш нарын 70% нь мэргэжлийн заах аргач багшийн зэрэгтэй.

   Эдүгээ манай цэцэрлэг нь материаллаг баазаа бэхжүүлэх цэцэрлэгээ хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, “Багш хөгжжүлэх хөтөлбөр”, “Зан төлөв, ёс заншил” хүмүүжлийн ажлын хөтөлбөр, 2013-2014 оны хичээлийн жилд “Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэн багш ажилчдын чадавхийг дээшлүүлэх, хүүхдийн бие даасан бүтээлч чадварыг дэмжин, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тэдний авъяасыг нээн илрүүлэх” зорилгыг дэвшүүлж энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд “Итгэл хайранд бид төлөвшинө” уриан доор ажиллаж байна.

   2007-2009 онуудад өөрсдийн дотоод нөөц, эцэг эхийн оролцоо, БГД-ийн ӨАЧД сан, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 35491329 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төслүүд амжилттай хэрэгжлээ.

   2011 онд биеийн тамирын өрөө, 2013 онд тоглоомын өрөөг нийслэлийн хөрөнгө оруулалтаар төслөөр бий болголоо.

   2007 оны 2 сард БГД-ийн “Хүүхдэд ээлтэй байгууллаг”, 2007 оны 6-р сарын 01-нд Нийслэлийн “Хүүхдэд ээлтэй байгууллага”, 2008 онд “Баянгол дүүргийн тэргүүний цэцэрлэг”, “Нийслэлийн тэргүүний цэцэрлэг”.

   2008 онд “Улсын тэргүүний цэцэрлэг”, 2014 онд “Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг”-ээр тус тус шалгарсан амжилт бүтээл арвин цэцэрлэг юм.